Монгол Ардын нам жил бүрийн “Эх орончдын баярын өдөр”-ийг тохиолдуулан аймаг, нийслэлийн намын байгууллагуудынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.
Намын түүхийнхээ шинэ зуун жилийн эхэнд 8274 гишүүнтэй Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо 2021 оны “Шилдгийн шилдэг намын байгууллага”-аар шалгарлаа.
Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар Дархан-Уул аймагт ажиллаж, шилдгээр шалгарсан Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооны хамт олонд шилжин явах цом, батламж гардуулсан юм.
Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ардчилал, хүний эрх, эрх чөлөө, социал демократ үзэл баримтлалыг ард иргэдэд сурталчлан таниулж, бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж, намын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд манлайлан ажиллалаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.