.jpg)
Та бүхэндээ Иргэний нийгмийн өдрийн мэнд хүргэе!
Иргэний нийгмийн байгууллагууд бол гишүүдийн болон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг ардчилсан нийгмийн том институт билээ.
Монголын иргэний нийгмийн байгууллагууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих, иргэдийн нийгэм, улс төр дэх оролцоог сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийг зогсоох, хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт манлайлан ажиллаж ардчиллыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Ардын Нам Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийнхээ оролцоог дэмжсэн, иргэний орон зайг улам тэлэх үзэл баримтлалыг эш үндэс болгож, эв санааны нэгдэлтэй, чөлөөт, шударга нийгмийг байгуулахын төлөө бодлого баримталж ирсэн, цаашид ч баримтлах болно.
Хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмээ цогцлоохын төлөө хамтдаа зүтгэе!