70001921
info@nam.mn
Мэдээ

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДЭД ДАРГЫГ СОНГОЛОО

НамАдмин
2022/01/29


 
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Бага хурлаар хорооны гишүүдээ шинэчлэн сонгож, үргэлжлүүлэн анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар удирдан явуулав. 

Хурлын эхэнд 11 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссыг байгуулсан. Үүний дараа Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга болон орон тооны бус дэд дарга, тэргүүлэгчдийг сонголоо. 

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазар нэр дэвшигчдийг танилцуулж, санал хураалт явуулсан юм.

Тодруулбал, намын хорооны орон тооны дэд даргад Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Ч.Батзул, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, орон тооны бус дэд даргад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баттөр, НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Г.Батбаяр нарын нэрийг дэвшүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. 

Мөн Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 23 тэргүүлэгчийг 100 хувийн саналаар сонгов.


 

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.