70001921
info@nam.mn
Мэдээ

АЗИЙН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

НамАдмин
2022/01/29



 
2022 оны 01 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын /ICAPP/ Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Чо Бюн Жэ болон төлөөлөгчид Монгол улсад айлчлав. Монгол Ардын Намын удирдлагуудтай албан ёсны уулзалтыг хийж, Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын 6 дугаар хурал, Эмэгтэйчүүдийн 7 дугаар хурлуудыг хамтран зохион байгуулах бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, онцгой ач холбогдол өгч байгааг талууд харилцан илэрхийллээ.



Түүнчлэн ноён Чо Бюн Жэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Сарангэрэл нартай тус тус уулзалт хийв. Уулзалтаар дээрх хурлуудын бэлтгэл ажлын хүрээнд санал солилцохын сацуу цаашдын хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцсан юм
.




 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.