70001921
info@nam.mn
Мэдээ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

НамАдмин
2021/12/06

МАН-ын 30 дахь Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дараа Мандатын комисс болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа.  Ингэснээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулж байна.



МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал  дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж  байгааг намын дарга онцлоод “МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо” хэмээн тодотголоо.
Үргэлжлүүлэн тэрбээр  цар тахлын хүнд үед ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, удаа дараагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан учраас “Ялалт бол хариуцлага” хэмээн хүлээн авч байгаагаа онцлоод  эдийн засагт шинэ сэргэлт гаргахад эрх баригч нам гол бодлогоо чиглүүлэн ажиллахаа илэрхийллээ.


 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.