70001921
info@nam.mn
Мэдээ

УИХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Ц.ИДЭРБАТ ДАДАЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

НамАдмин
2021/10/01




Хэнтий аймгийн Дадал суманд түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг угтан "ДЭЛҮҮН БОЛДОГ" нисэх буудал, дэд бүтцийн томоохон ажлууд өрнөж байна
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч, Ц.Идэрбат Дадал сумын иргэд сонгогчидтой цахим уулзалт хийж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.





Тухайлбал, сумын бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр, Дадал суманд төвлөрсөн халаалт, инженерийн шугам сүлжээ,  дотуур байр, Нутгийн удирдлагын ордон, Чингис хот- Дадал чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл зэрэг томоохон ажлууд хийгдсэн.  Энэ онд  улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн барилга, 700 сая төгрөгөөр Хил хамгаалах байгууллагын их засвар, 410 сая төгрөгийн хөрөнгөөр сумын төвийн гадна цэвэр усны шугам, төвлөрсөн халаалт, цэвэрлэх байгууламжийн нэмэлт ажил явагдаж буйгаас гадна хоёр давхар ОУ-ын стандартад нийцсэн Спорт цогцолбор, “Дэлүүн болдог” нисэх онгоцны буудал зэрэг томоохон ажлууд шинээр баригдаж байна. Эзэн Чингис хааны хүй цөглөсөн Дадал суманд Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжиж, төслийн нэгж байгуулагдан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд судалгааны ажлууд явагдсан бол ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэхийг мэдэгдлээ.





Төрийн үйлчилгээний, ажлын байр, дэд бүтцийн чиглэлээр, “Хэтийн Хэнтий-2024”, “Алсын хараа-2050” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хямд үнэтэй чанартай орон сууц барих, орон сууцанд амьдрах орж буй орон нутгийн иргэдийг ипотекийн зээлд хамруулах, оюутны тэтгэлэг, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, Жижиг дунд үйлдвэрийг тэгш хуваарилах, Гэрээт малчин бэлтгэх, Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто зам, дэвшүүлэн барьсан дэд бүтцийн томоохон ажлуудын эхлэл тавигдаж буйг нэр дэвшигч Ц.Идэрбат танилцууллаа.





Цахим уулзалтад сумын Ахмадын зөвлөлийн дарга Ц.Янжмаа, залуусын төлөөлөл Ж.Хоридой нар оролцож, УИХ-ын гишүүдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж ирсэн, аймгийн Засаг дарга болсноосоо манай сумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд багаар ажиллаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж байна.






Төрийн ажил улс төрийн албанд Мерит зарчим буюу шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн залуу дарга нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа тул залуус, ахмадууд дэмжиж байгааг хэллээ. 2016, 2020 онд УИХ-д сонгогдсон гишүүд бүгдээрээ Монгол төрийг тэргүүлж байна. Тиймээс Ц.Идэрбат тэдэнтэйгээ Хэрлэн сумын Засаг дарга байхаасаа хамтран ажиллаж ирсэн хүний хувьд гар нийлсэн нэг баг болж чадна гэдэгт итгэлтэй байгаа, Дадалчууд санал нэгтэй дэмжиж буйг илэрхийллээ.
 
УИХ-ын сонгуулийн 18-р тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ц.Идэрбатын сонгуулийн штаб




 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.