70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Ц.ИДЭРБАТЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭЭЛТ БОЛОВ

НамАдмин
2021/09/18



УИХ-ын 18-р тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ц.Идэрбат сонгуулийн сурталчилгааны нээлтээ өнөөдөр цахимаар эхлүүллээ.


 
Нэр дэвшигч Цагаанхүүгийн Идэрбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдээ эрсдэлд оруулахгүй байх үүднээс сонгуулийн үйл ажиллагаа цахимаар явагдана. Тиймээс нөхөн сонгуульд оролцож буй улс төрийн намууд  ард иргэдээ талцуулахгүй, хэн нэгнийгээ гүжирдэн гүтгэлгүйгээр  Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн сонгуулийн сурталчилгаагаа явуулахыг бусад нэр дэвшигчиддээ уриалав.

Тэрбээр 2020 оны Орон нутгийн сонгуулиар Хэнтийчүүдийнхээ санал хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Хэтийн Хэнтий 2024” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр цаашид улам эрчимтэй хэрэгжихийг батлаад эхлүүлсэн томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн  төлөө  УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд, нутгийн олонтойгоо хамтран, эргэх холбоотой хичээн ажиллахаа амлалаа.

Нээлтийн үйл ажиллагаад оролцсон Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ,  Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нарын Хан Хэнтийн сонгогчид, нутгийнхандаа хандсан үгийг товчлон хүргэж байна.

 
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
 
Нэр хүндтэй, босго өндөр УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд бүтээн байгуулалтын том ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн Ц.Идэрбатыг нэр дэвшүүлсэн
 
Хан хэнтий нутгаас сонгогдсон төрийн түшээ Ухнаагийн Хүрэлсүх түмэн олныхоо итгэлийг хүлээж Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдлоо. Энэхүү нэр хүндтэй, босго өндөр УИХ-ын нөхөн сонгуульд орон нутгийн амьдралыг анхан шатнаас нь мэддэг, Хан Хэнтий нутагт өрнөж буй түүхэн аялал жуулчлалын  бүтээн байгуулалтын томоохон ажлыг хамтран хэрэгжүүлсэн Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг Монгол Ардын Намаас нэр дэвшүүлэх шийдвэрийг удаа дараагийн суурь судалгааны дүнд  үндэслэн гаргалаа.
 
Эвлэрэх бүрдээ урагшлан хөгжиж, эвдрэлцэх болгондоо уруудан доройтсоныг эцэг өвгөдийн маань түүх нотолдог билээ. Өнөөдөр та бидэнд хөгжлийн алтан цаг ирээд байна. Энэ боломжийг зөв ашиглаж эрхэм сонгогч Та бүхнийг МАН-аас нэр дэвшигч, унаган нутгийнхаа шилдэг боловсон хүчин Цагаанхүүгийн Идэрбатыг дэмжиж, саналаа  өгөхийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд уриалж байна гэлээ.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар:


 
УИХ, Засгийн газартаа хүч нэмэн саналаа өгч, дэмжихийг нутгийнхнаасаа хүсч байна
 
Хэнтийчүүд маань нэгдүгээрт, эрч хүчтэй боловсрол мэдлэгтэй залуу хүнийг хоёрдугаарт, өөрсдийн жаргал зовлонг мэддэг нутгийн хүнийг гуравдугаарт, хамгийн чухал нь Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнэ гишүүн, Монгол Улын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг баг болон ажиллаж чаддаг хүнийг нэр дэвшүүлэхийг хүссэн. Энэ хүсэлт захиалгыг  үндэслэн МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын шийдвэрээр нутгийн хүү Цагаанхүүгийн Идэрбатыг нэр дэвшүүллээ. Миний хувьд Хэнтий нутгийн хүүгийн хувьд Хан Хэнтийгээс Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд төрсөн алтан цаг үеэ ашиглан УИХ, Засгийн газартаа хүч нэмэн,  нутгийн хүү Ц.Идэрбатыг дэмжиж саналаа өгөхийг нутгийнхнаасаа хүсч байна.
 
 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.