МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг 9 сарын 3-ны өдөр хүлээн авч уулзахдаа хоёр талын салбар бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллахаа илэрхийлэв. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан өндөр, дээд түвшний уулзалтуудыг зохион байгуулах боломжтойг талууд дурдлаа.
.jpg)
Германы Элчин сайдтай хийсэн уулзалтын үеэр ХБНГУ-д Бундестагийн сонгууль явагдаж буйтай холбоотой нөхцөл байдлын талаар талууд санал солилцож, МАН, Германы Социал Демократ Нам, Фридрих Эбертийн Сангийн хоорондын хамтын ажиллагааны хөгжлийн талаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.