70001921
info@nam.mn
Мэдээ

БАГА ХУРЛЫН XII ХУРАЛДААНААР НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХЫГ ДЭМЖЛЭЭ

НамАдмин
2021/08/05

Монгол ардын намын Бага хурлын XII хуралдаан өнөөдөр /2021.08.05 / цахимаар хуралдав.


 
Монгол ардын намын Бага хурлын XII хуралдаанаар Монгол Улын Их Хурлын  18,  28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, сонгуульд өрсөлдөх хүний нэрийг дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг хэлэлцэн баталлаа.
 



 
Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай. Иймээс Монгол  ардын нам УИХ-ын 18, 28 дугаар тойрогт ирэх 10 дугаар сард болох нөхөн сонгуульд оролцохоо ийнхүү Бага хурлын XII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ.


 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.