eNAM аппликейшн-ы эрхлэн гаргадаг "Миний нэг өдөр" ярилцлагын буланд Монгол Ардын Намын Улс Төрийн Байгуулалтын Газрын “Орон нутаг, хөгжлийн хэлтэс”-н дарга Т.Билэгсайхан оролцлоо.
Овог нэр: Тогмидын Билэгсайхан
Байршил: Улаанбаатар
Албан тушаал: Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга

1. Та ажлын нэг өдрөө хэрхэн эхлүүлдэг вэ?
Ихэвчлэн 07.10 цагт босоод, цайгаа уугаад, эхнэр хүүхдүүдээ үнсээд л ажилдаа гарахаас эхэлдэг.
2. Та юунаас урам зориг авдаг вэ?
Миний хувьд баклавраа Төрийн захиргаа, нийтийн удирдлагаар БНТУ-д, магистраа Улс төр судлалаар МУИС-д хамгаалж, анх намдаа ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Эзэмшсэн боловсрол, эрхэлж байгаа ажил маань нэг цэгт давхацдаг болохоор түүнээсээ урам зориг авдаг. Өглөө ажил руугаа яардаг, орой гэр рүүгээ яардаг. /хэхэ/
.jpg)
3. Таны ментор хэн бэ?
Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Даргаасаа ажиллах арга барил, дадал гээд олон зүйлийг сурсан.
4. Хэрэв та ментор бол суралцагч тань таниас ямар чадварыг сайн суралцах вэ?
Ажилдаа төвлөрч, гардаж, хурдтай ажиллахыг хичээдэг. Шаргуу занг суралцах болов уу.
5.Та биедээ авч явдаг юм уу ажлын өрөөнд тань байнга байдаг зүйл юу вэ?
Том хүүгийн маань багадсан гутал манай өрөөний үнэтэй үзмэр.
6. Өдөрт заавал цаг гаргаж хийдэг зүйл чинь юу вэ? ажлаас бусад
Сурагч байхаас өглөө бүр 15 минут ном унших дадал сурсан. Өглөөд ажлаа эхлэхээс өмнө 15-20 минут ном уншаад аяга кофе уудаг. Одоо бол ажлын шаардлагаас үүдэн тогтмол хийдэг зүйлээсээ түр татгалзаад байгаа. Уншина гэсэн номууд ч овоороод л байна.
7. Энэ ажлыг хийгээгүй бол ямар ажил хийж байх байсан бол
Хүүхэд байхаас банкир эсвэл дипломатч болно гэж боддог байсан. Хэрэв энэ ажлыг хийгээгүй бол банкир болох байсан болов уу.
8. Хамгийн анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?
Анх оюутны амралтаараа Солонгост зочид буудлын даавуу угаадаг газар 3 хоног ажиллаад 216,000 вон авч байлаа. Тухайн үеийн ханшаар 300,000 төгрөг орчим юм байна.
9. Таны хариуцдаг чиг үүрэг юу вэ?
Манай Намын байгуулалтын газрын Орон нутаг, намын хөгжлийн хэлтэс маань намын хороодоо хариуцаж ажилладаг.
10. Одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?
Сонгуулийн ажил дээрээ л төвлөрч байна даа.
Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе. Хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Өнөөдрөөс илүү сайхан маргаашийн төлөө хүн бүр хичээж, дор бүрнээ хариуцсан ажлаа яг хийдэг, тохирсон хариуцлагаа ч үүрдэг болвол бидний болон хүүхдүүдийн маань амьдрах нийгэм улам илүү гэрэлтэй болох болов уу гэж хувьдаа боддог. Илүү сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэе.
Танд баярлалаа..