70001921
info@nam.mn
Мэдээ

ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ УЛСАД ДАРАНГУЙЛАЛ ТОГТДОГГҮЙ

НамАдмин
2021/05/07

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар  /2021.05.07/  АН-ын дотоод маргаанд эрх баригч нам, төрийн байгууллагуудыг  буруутгаж, хууль бус зүйл шаардаж байгаа асуудлаар  мэдээлэл хийлээ. 



МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс нэг л хүн нэр дэвшүүлэх хуультай.  АН дотоод зөрчлөөсөө болж хоёр хуваагдаж, хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор АН-ын  гишүүд өлсгөлөн зарлаад хоёр хонолоо. Намын  дотоод асуудлаа  нийгэм, төрийн асуудал болгох зорилготойгоор өлсгөлөн зарлаж байгааг МАН эрс буруушааж байна. АН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарын АН-аа булаацалдсан зодоон  асуудлыг энэ түвшинд  хүргэлээ.  Энэ асуудал АН-ын л асуудал. Ард түмний, төрийн асуудал биш. МАН-ын асуудал ч биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй  байж төрийн сонгуульд орох тухай ярьж байгаа нь эдгээр хүмүүсийг муухай харагдуулж байна.

Дарангуйлал тогтоох гэж  байна гэж  улс төр  хийж байна. Үүнийг гайхаж байна. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ болж байна. Төв Азийн цээжинд ардчилсан орон гэж яваа Монгол Улс нэг  хүний, нэг намын дарангуйлалд орох ямар ч боломж байхгүй гэдгийг залуучууд, ард иргэд ойлгож байгаа гэдэгт итгэлтэй  байна.

2012-2016 онд  одоо өлсгөлөн зарлаад хэвтэж байгаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан.  Тэр үеийг дарангуйлал гэж үзэх юм уу. Уучлаарай тийм юм байхгүй.
МАН ч талбай дээр гарч жагсаж чадна. АН-ын залууст уриалмаар байна. Та бүхэн намаа шинэчлээч ээ. АН-ын ахмадууд залуустаа зайгаа тавьж өгөөч ээ. АН хөгжиж дэвших ёстой.  Коронавирусийн  халдвараар 150 иргэнээ алдлаа. Цаг үе хүндрэлтэй байна.  Та бүхэн 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгож болохгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх үүнээс дээгүүр байж болохгүй.  Төрийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байна.  Харин  та бүхэн нэг хүний эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсөөд хэвтэж байгаагаасаа ичих ёстой. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж, хуулиа хүндэтгэж ажиллана. Та бүхэн хууль дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ  та бүхэнд нэг Монгол иргэний амь нас хамаатай шүү” гэлээ.

Ч.Хүрэлбаатар: АН хүссэнээ хуулиас гадуур тулгаж, шаарддаг байж болохгүй

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр цар тахалтай цөөнгүй хүний амь үрэгдсэн,  хөл хориотой, халдварын хүрээ сайн буураагүй ийм  цаг үед  мэдээлэл хийж байгаадаа харамсч байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нам эвслүүд нэг л хүнийг нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл АН 2 хүн дэвшүүлчихээд төрийн байгууллагыг эсвэл ямар нэгэн улс төрийн хүчнийг маргаанаа шийдэж өг гэсэн байдлаар хандаж байна. Анхнаасаа хоорондоо учраа олоод нэг хүнээ нэр дэвшүүлчих хэрэгтэй. Тэгсэн бол өнөөдөр төв талбай дээрээ өлсгөлөн зарлаж, хорио цээрийн бүх дэглэмийг зөрчиж, халдвар тарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байсан. Энд хэн нэгнээс бурууг хайгаад байх шаардлага байхгүй.



Хоёрдугаарт, дарангуйллын талаар яриад байна. МАН бол дарангуйллын эсрэг явж байгаа нам шүү. АН хүссэнээ хуулиас гадуур тулгаж, шаардаж байна. Монгол Улсад хууль байна. Түүнийг хүн бүр дагаж мөрдөх  ёстой. Тэр тусмаа хууль баталдаг УИХ-ын гишүүд чанд баримталдаг байх учиртай.

2012-2016 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь АН-ынхан байсан. Тэгээд дарангуйлал тогтсон юм уу. Яагаад гэвэл, парламентын засаглалтай улсад дарангуйлал тогтдоггүй. Та бүхэн санаж байгаа бол 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН 27 гишүүнтэй байхад бидэнд бүлэг байгуулж өгөхгүй байсан. Би тухайн үед УИХ-ын гишүүн байсан. Н.Алтанхуяг гишүүн тэр үеэ мартсан болж байна уу.  Хуулиас гадуур хэн ч байж болохгүй. Хууль зөрчих болохоороо бусдыг дарангуйлдаг байж огт болохгүй. Нэг хүн дэвшүүлээд бусад намтай өрсөлд” гэсэн юм .


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.