70001921
info@nam.mn
Мэдээ

МАН СОНГУУЛЬД ИЛҮҮ ЦЭВЭР, БОДЛОГЫН ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ АЖИЛЛАХ БОЛНО

НамАдмин
2021/05/05

МАН-ын Удирдах зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга, 30, 31 дэх Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн баримт бичгийг СЕХ-нд албан ёсоор хүргүүллээ.



МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Манай нэр дэвшигч хуулийн дагуух бүх шаардлагыг хангаж байгаа. Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд 17 зүйл, заалтыг засаж өөрчлөх хүсэлт тавьсан. Уг өөрчлөлтийг хийж, ҮАГ-т мөрийн хөтөлбөрийг дахин хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, МАН-ын дүрмийн дагуу Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүлээлгэж өглөө. МАН намынхаа Бага хурлыг тавдугаар сарын 02-ны өдөр хийж, намын нэр дэвшигчээ тодруулсан. Бид нэр дэвшигчээ тодруулахдаа улс орон даяар намынхаа 250 мянган гишүүд дэмжигчид, намын анхан болон дунд шатны байгууллагуудаар хэлэлцүүлсний үндсэн дээр 5 нэр дэвшигчээс МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг санал нэгтэйгээр дэмжсэн. Дэмжсэн шалтгаан нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн шударга ёсны тэмцэл буюу нам дамнасан бүлэглэл, уул уурхайн баялгийн тэгш хуваарилалтын төлөө МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн байгаа. Нөгөө талаасаа нэр дэвшигч У.Хүрэлсүхийг монголын ард түмэн өнөөдөр эрч хүчтэй, эр зоригтой, эв нэгдлийг илэрхийлж, улс орондоо хөгжил дэвшлийг богино хугацаанд авчирч чадах улстөрч гэж үзэж байгаа юм. МАН-ын зүгээс Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох, 8 дахь удаагийн сонгуулийг шударга, будилаангүй болоостой гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Эрх баригч  нам, улс төрийн ууган хүчний хувьд энэхүү сонгуулийг шударга болоход бид аливаа саад бэрхшээлийг учруулахгүй, бусад улс төрийн намуудыг шударга өрсөлдөхийг уриалан манлайлж ажиллах болно гэдгийг СЕХ-ны удирдлагад мэдэгдсэн. МАН өнөөдөр нийгэм илүү соёлжиж байгаа энэ цаг үед сонгуульд илүү цэвэр, бодлогын өрсөлдөөнийг бий болгохын төлөө хичээж ажиллах болно гэдгийг Монголын ард түмэндээ хэлмээр байна” гэлээ.

СЕХ өнөөдөр нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, гурав хоног хянан хэлэлцэнэ. Ингээд албан ёсоор нэр дэвшигчийг бүртгэх боломжтой гэж үзсэн эсэхээ тавдугаар сарын 8 буюу ирэх бямба гарагт олон нийтэд мэдээлнэ.
 
 

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.