70001921
info@nam.mn
Мэдээ

АГААРЫН ХИЛ НЭЭХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ, НИСЛЭГИЙГ ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ ХУВААРЬ ГАРЧЭЭ

НамАдмин
2021/04/19


 
Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны өдрийн хурлаас агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэлийг хангах үүрэг өгсөнтэй холбогдуулан иргэд татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар ИНЕГ-аас мэдээллээ. Ийнхүү Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн ирэх сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг урьдчилсан байдлаар гаргасан байна. Гэхдээ энэхүү хуваарь нь цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-ын шийдвэртэй уялдуулан өөрчлөгдөх боломжтойг сануулав.
Тус хуваарийн дагуу тавдугаар сард нийт 16 удаагийн нислэг үйлдэхээр байна. Түүнчлэн, тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах, Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөжээ.


Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.