Түймрийн улмаас 3 хүн нас баржээ

2016 Оны 4 Сарын 22

2016 оны 4 сарын 20-ны орой Дорнод аймгийн хөлдөнбуйр суманд гарсан түймэр Сүхбаатар аймгийн хойд хэсгээр орж ирэн хүн мал, айл гэр гээд ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Хохиролын хэмжээ одоогоор гараагүй байна. Тус түймрийг унтраахаар аймгийн ОБГ-аас 2 групп, Түмэнцогт сумаас 1 групп, Сүхбаатар сумаас 1 групп гарч шуурхай ажилласны дүнд түймрийг цурманд оруулаад байна.
Аймгийн ОБГ-т ирсэн мэдээгээр түймрийн улмаас 10-15 насны хоёр хүүхэд, 1 том хүн гээд гурван хүн амь насаа алдаж, 1 хүн хүн 4-р зэргийн түлэгдэлттэйгээр АНЭ-т хүргэгдэн ирээд байна. өвчтөн буюу Баруун-Урт сумын 3-р багийн иргэн, 25-н настай залууг 50-60% нь түлэгдсэн, биеийн байдал хүнд байгаа учраас Улаанбаатар хотруу 1-р шатлалын эмнэлэгрүү авч явахаар бэлтгэж байгаа гэдгийг АНЭ-ийн гэмтлийн их эмч Б. Мангалжав хэллээ.
Мөн хэд хэдэн айлын мал шатсан гэх мэдээлэл байна.
Хаврын хуурайшилт эхэлсэн, дээрээс нь хүчтэй салхитай байгаа учир хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг аймгйин ОБГ-аас анхаарууллаа.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг