Орон нутгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг зарлалаа

2016 Оны 3 Сарын 29

Сонгуулийн тухай хуулийн 41.3-т сонгуулийн зардлын дээд хэмжээг 90 хоногт багтаан зарлана гэж заасны дагуу өнөөдөр Үндэсний аудитын газрын харъяа Сүхбаатар аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М. Нарантуяа 2016 оны орон нутгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосоныг зарлалаа.
Энэ жилийн хувьд 2012 оны сонгуулийн зардлаас бага тогтоогдсон. Энэ нь сонгуулийн сурталчилгааны үеэр намын ухуулагч нарт цалин урамшуулал өгөхгүй, сурталчилгааны хоног болоод реклам сурталчилгааны цаг, давтамж багассантай холбоотой. Сүхбаатар аймгийн хувьд орон нутгийн сонгуульд 21 тойрогт нэр дэвшигчид өрсөлдөнө. Нэг тойрогт нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын хэмжээг танилцуулъя.
1-р тойрог Асгат сум-13 сая, 2-р тойрог Баяндэлгэр сум-14 сая, 3-р тойрог Дарьганга сум-14 сая, 4-р тойрог Мөнххаан сум-13 сая, 5-р тойрог Наран сум 13 сая, 6-р тойрог Онгон сум-13 сая, 7-р тойрог Сүхбаатар сум-13 сая, 8-р тойрог Түвшинширээ сум-14 сая, 9-р тойрог түмэнцогт сум-13 сая, 10-р тойрог уулбаян сум-14 сая, 11-р тойрог Халзан сум-13 сая, 12-р тойрог Эрдэнэцагаан сум-15 сая. 13-21 р тойрог Баруун-Урт сумын 1,2,3,4,5,6,7,8,9-р баг тус бүр 12 сая төгрөг байхаар заажээ.
Харин сонгуульд оролцогч нам эвслүүдийн зарцуулах зардлын дээд хэмжээ 130 сая төгрөг байна гэжээ.
Сонгуульд зарцуулж буй зардал болоод нам эвсэлд нэр дэвшигчидийн өгч буй хандивын асуудалд мөн хяналт тавина. Тухайн намд иргэн 1 сая, ААН 2 сая хүртэлх хандивыг өгч болно. Гэхдээ хандив зөвхөн дансаар дамжих ёстой юм байна.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг