Намын гишүүдтэй тайлан уулазлт хийж байна.

2016 Оны 3 Сарын 28

Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга З.Энхтөрөөр ахлуулсан баг сумдаар бүтэн тойрч байна. Энэхүү уулзалтын багт Намын даргын зөвлөх Б.Гансүх, Тэргүүн дэд дарга Т.Мөнхболд, Дэд дарга Б.Амарбаясгалан, Сонгуулийн ерөнхий менежер Т.Амарбаатар, хэвлэл мэдээллийн ажилтан, НАМЗХ-ны төлөөлөлүүд гэсэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа юм. Бага хурлаас хойшх хийх хийсэн ажлын тайлан, намын даргын илтгэл тавьж намын гишүүдийн санаа бодлыг түлхүү сонсож нийгмийн тулгамдсан асуудлын талаар нээлттэй ярилцаж мөн мөрийн хөтөлбөрт тусгах саналыг авч байгаа юм. Намын анхан шатны байгуулагынхаа ажлыг эрчимжүүлэхийн тулд материаллаг баазаар хангаж сум бүрд компьютер, олон үйлдэлт принтер, үнэгүй ярьдаг гар утаснууд бэлэглэсэн билээ.  Ирсэн гишүүд өнөөгийн эдийн засгийн хямралын асуудал хүнд байна энэ бүхнээс яаж гарах вэ? гэсэн бодол өдөр бүр толгойд эргэлдэж байна. Тийм учраас МАН шат шатандаа ялалт байгуулж энэ хямралаас аврах цаг нь болсон гэдгийг сануулсаар байлаа. Энэ тойрон явж байгаа уулзалт нь үүгээр зогсохгүй эргээд олон удаа явж ажиллана гэдгээ намын дарга хэлсэн юм аа. Намын дарга илтгэлдээ хэн нэгэн даргын танил талаар нэр дэвшүүлэх явдалыг таслан зогсоож нарийн шалгуураар ЗӨВ мөрийн хөтөлбөртэй, ЗӨВ тактиктай, ЗӨВ хүнээ дэвшүүлж ялалт байгуулна гэдгээ хатуу тусгасан юм. Уулзалтын гол зорилго нь гишүүдийн идэвхийг дээшлүүлж зорилго нэгтэйгээр урагшилж шат шатны сонгуульдаа ялалт байгуулахад тэдний үнэтэй хувь нэмэр болох санаа бодлыг сонсож, чухал асуудлыг мөрийн хөтөлбөрт нээлттэй тусгах явдал юм. Мөн уулзалтын үеэр намдаа үнэнчээр олон жилээр сэтгэл зүрхээ зориулж яваа гишүүдээ шагнаж урамшуулан, ирээдүйн залгамж халаа болох залуу боловсон хүчнүүд шинээр элсэж эгнээгээ өргөтгөсөн юм.   

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг