Сүхбаатар аймагт 3-р сарын 20 хүртэл хүйтний эрч буурахгүй

2016 Оны 3 Сарын 4

Сүхбаатар аймгийн 3-р сарын цаг агаарын ерөнхий төлөвийг танилцууллаа. 3-р сарын 20 хүртэл хүйтний эрч нэг их буухгүй, дунд үеэрээ зарим газраар цас орно. Харин 3-р сарын 20-ноос хойш тогтмол хугацаанд дулаарах төлөвтэй байна. Цаг уурчийн хэлж байгаагаар 4-р сар гартал цас хайлах хэмжээний дулаарал үүсэхгүй гэж байна.
Харин ойрын өдрүүдэд, ОБЕГ-аас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 3-р сарын 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-р сарын 4-нд ихэнхи нутгаар цас орж салхи 18-20 м/с зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан шуурна гэдэг мэдээллийг өглөө.
Сүхбаатар аймгийн баруун болон баруун хойд хэсгээр цас орно. Дээрхи хугацаанд салхины хүч 12-14 м/с хүрч цасан шуургатай байх гэнэ. Цаашид Хүйтний эрч чангарах төлөвтэйг аймгийн Онцгой байдлын газраас малчид, ард иргэдэд анхаарууллаа.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг