Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ сумдад цасан шуургатай байна.

2016 Оны 3 Сарын 4

Сүхбаатар аймагт 2016 оны 3 сарын 4-ний өглөө 07 цаг 30 минутын орчимд цас орж эхэлсэн. Аймгийн төвд зөөлөн цас бударсан байдалтай байна. Цаашид шуурах магадлалтайг аймгийн ОБГ-аас мэдэгдлээ.
Одоогоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ сумдад цасан шуургатай, салхины хүч 6-10 м/с байна, харин Наран, Эрдэнэцагаан, Дарьганга сумдад огт цас ороогүй бусад сумдад их бага хэмжээгээр цас орсон байна. Аймгийн ОБГ-т ямар нэгэн гамшиг ослын дуудлага ирээгүй, тайван байна.
Монгол улсын Зам тээврийн сайдын 49-р тушаалаар аймаг болон хот хоорондын замыг тодорхойгүй хугацаагаар хаасан. Аймгийн цагдаагийн газраас Түмэнцогт, Мөнххан сум болон аймгийн төвийн замууд дээр пост гарган ажиллаж байна.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг