Сүхбаатар аймгийн төвөөс 18 километрт хонины цэцэг өвчин гарчээ.

2016 Оны 3 Сарын 1

Сүхбаатар сумын "Зараагийн буян овоо" гэдэг газарт малын гоц халдварт "Цэцэг" өвчин гарчээ. Одоогийн байдлаар 7 хонь өвчилсөн байна.
Мөн Түвшинширээ, Асгат сумдаас цэцэг өвчний сэжигтэй дуудлага ирж, 2 арын 25-ны өдрийн шинжилгээгээр цэцэг өвчин мөн болох нь батлагджээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд 11 голомтонд 411 хонь өвчилж, 301 хонийг устгалд оруулсан байна.
Зараагийн буян овоо гэдэг газар нь аймгийн төвөөс зүүн тийш 18 км-т байдаг. Тиймээс Баруун-Урт сумын засаг даргын 2016 оны А\31 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хотын төвд мал тэжээж байгаа иргэдийг малаа хотын төвөөс яаралтай гаргахыг анхааруулсан байна.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг