МАН, МАХН хамтарч Намын 95 жилийн ойн баяраа тэмдэглэлээ.

2016 Оны 3 Сарын 1

Монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 95 жил, “Эх орончдын баяр”-ын өдөр өнөөдөр тохиож байна. Данзангийн зандан ширээний модоор ардын засгийн анхны ерөнхий сайд Бодоо тамгыг нь сийлж, Монгол Ардын Нам гэж нэрийдэж, Монголд Улс төрийн нам үүсэн байгуулагдсан түүхтэй. Энэ түүхэн баярыг угшил нэгтэй хоёр нам хамтран тэмдэглэх эрх барих байгууллагын шийдвэр гарсан. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам 2 хамтран тэмдэглэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд цэцэг өргөлөө. Хоёр намын удирдлагууд Монгол Ардын Намын гишүүнээр элсээд 50 буюу түүнээс дээш жил болж байгаа ахмадуудаа хүлээн авч уулзаж баяр хүргэж Дурсамж хадгалууллаа. Ахмад гишүүд хоёр нам хамтарч баяр тэмдэглэж байгааг маш эерэгээр хүлээн авч талархаж байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Ийнхүү хоёр Нам маань нэгдэж баяраа тэмдэглдэж байгаа нь цаашид Орон нутгийн түвшинд хамтран ажиллах эх суурь, эв нэгдэл, хамтын хүчийг илтгэж буй юм хэмээн Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З. Энхтөр хэллээ.Мөн “Ахмад залуу үеийн залгамж халаа” зөвлөгөөн болно.

Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын дарга З.Энхтөр

Сүхбаатар аймгийн Монгол Ардын Хувьсгалт Намын дарга н.Гансүх

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг