16744 толгой мал хорогдоод байна.

2016 Оны 2 Сарын 16

Энэ өвөл цас их унасан нь мал зутрах гол шалтгаан болж байна. Сумын төвийн айл болгон хашаандаа хэд хэдэн жижиг мал авчран тэжээх байдалтай байгаа ч малын хорогдол их байна.
2016 оны 1 сарын байдлаар малын зүй бус хорогдол 16744 толгойд хүрч, өнгөрсөн өвлийн мөн үеэс 15735 толгойгоор өссөн байна. Малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 7, адуу 1187, үхэр 1602, хонь 5214, ямаа 8734 толгой байна. Ямаа хамгийн ихээр хорогдож байгаа бөгөөд малын нийт хорогдлын 52,2 хувийг зөвхөн ямаа эзлэж байгаа юм.
Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын эзлэх хувь 1,1 хувь буюу 185 толгой мал хорогдсон бол бусад нь зүй бусаар нэг үзээр хэлбэл зутарч, өлсөж үхжээ.
Хүйтний эрч суларч цас хайлж эхэлсэн ч цаг болоогүй байна. Цаашид малын хорогдол өсөх хандлагатай байгаа гэнэ.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг