Сүүлийн дөчөөд жил болоогүй хүйтрэл болжээ.

2016 Оны 1 Сарын 29

Өнгөрсөн долоо хоногт сүхбаатар аймгийн нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, аймгийн төвд агаарын температур шөнөдөө -40 хэм хүрсэн нь тус аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн дөчөөд жил тохиогоогүй хүйтрэл болжээ.

1 сарын 23-ны шөнө Наран, Дарьганга сумдад бүр -45 хэм хүртэл хүйтэрсэн байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 30-нд зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх хугацаанд салхи хойноос секундэд 5-10 метр хүрч, явган шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 28-33, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтний эрч сулрана гэдгийг албаны хүн хэллээ.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг