Дөчин долоон малчин “Сайн малчин”-ы болзол хангажээ.

2016 Оны 1 Сарын 28

Жил бүр сар шинийн босгон дээр салбар салбарын шилдгүүд болоод сайн малчдаа шалгаруулж шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг. Тэгвэл энэ жил Сүхбаатар аймгийн 13-н сумаас нийт 47 хүний материал Сайн малчинд тодорхойлуулж бүгд болзолыг хангасан хэмээн үзэж, шагналыг олгохоор болжээ.
Асгат сумаас дөрөв, Мөнххаан сумаас гурав, Дарьганга сумаас нэг, Эрдэнэцагаан сумаас дөрөв, Баруун-Урт сумаас тав, Онгон сумаас хоёр, Халзан сумаас дөрөв, Сүхбаатар сумаас тав, Баяндэлгэр сумаас тав, Түмэнцогт сумаас хоёр, Түвшинширээ сумаас гурав, Наран сумаас гурав, Уулбаян сумаас зургаан хүн тус тус аймгийн Сайн малчнаар шалгарчээ.
Аймгийн Тэргүүний тариаланч хамт олноор Ойжуулалт хайлааст компани, тэргүүний тариаланчаар Баруун-Урт сумын иргэн С. Загдаа, Уулбаян сумын тариаланч Ц.Цэгмид нар тодорчээ. Харин тэргүүний хоршооогоор Баяндэлгэр сумын Баянжонжин хоршоо шалгарсан байна.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг