Түвшинширээ суманд 70 гаруй аргаль нутаглаж байна.

2016 Оны 1 Сарын 28

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын газар нутагт 70 гаруй тооны аргаль нутаглаж байна. Хэсэг хэсгээрээ тарж нутаглаж байгаа бөгөөд тус сумын Зараагийн ууланд 20, Малгарын уул, Дэлгэрхааны ууланд 50-аад тооны аргаль, мөн Халзан ууланд 2-3 тооны аргаль нутаглаж байгаа гэнэ.
Урдь жилүүдэд дулаахан сайхан өвөл болж өнгөрсөн учир амьтад нэг их өлсөж зутраагүй, өнөө жилийн хувьд цас ихтэй, тэр дундаа Түвшинширээ суманд өвөлжилт нилээд хүндэрсэн учир аргалиуддаа 100 боодол өвсийг тарааж өгчээ.
Аргалийн тоо толгой, нас хүйсийг нарийн тогтоох судалгааг аймгийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд явуулсан ч эцсийн дүн хараахан гараагүй байна.
Мөн тус сум нь Хэнтий аймгийн Норовлин сумаас тарвага авчиран нутагшуулсан байна. Одоогоор 12 эр, 8-н эм тарвага гээд нийт 20 тарвага тус сумын Өлзийт багийн хар ам гэдэг газар нутагшиж байна.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг