Боловсролынхоо чанарыг дээшлүүлэх хэрэгтэй.

2016 Оны 1 Сарын 26

Сүхбааатар аймаг 58 мянган хүн амтай. Үүний 30 гаруй хувь нь буюу 18000 гаруй  иргэн  боловсролын салбарт ажилладаг. Хамгийн их хүн хамрагддаг томоохон салбар юм. Өнөөдөр боловсрол, соёлын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо. Арван гурван сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төв, музей, нийтийн номын сангийн дарга эрхлэгчид хүрэлцэн иржээ.
Аймгийн БСГ-ын дарга Л. Байгалмаа хэлэхдээ: “Боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Ажиллах, сурч боловсрох нөхцөл боломж бүрдлээ. Одоо хамгийн гол нь болосвролынхоо чанарыг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь чухал байна” гэлээ.
Сүхбаатар аймгийн хувьд болосвролын салбарын хөрөнгө оруулалт, барилга байшингууд нилээд баригдсан. Хөдөө сумд болоод аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ нэг үеээ бодвол сайжирсан. Анги танхимыг тохижуулах болон бусад шаардлагатай зүйлүүдийг багш ажилчид болон эцэг эхчүүд өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлэх хэрэгтэйг  хэлж байна.
Мөн энэ үеэр яригдсан нэг гол асуудал бол хөдөө сумдын сургууль цэцэрлэгүүдийн өрний асуудал байлаа. Цэцэрлэг, сургуулийн  хүүхдийн хоол, сургуулийн халаалт дулаан, шатахуун гээд байгууллага хоорондын өр нилээд үүсчээ. Жишээ нь: Дарьганга сумын ЕБС 416 хүүхэд, 47 багш ажилчидтай. Өнөөдрийн байдлаар түлш халаалтын дөчөөд сая, шатахууны 4 сая гаруй төгрөгийн өртэй байгаа гэдгийг сургуулийн захирал Урансайхан хэллээ.
Ийм асуудалтай газар хаа сайгүй байгаа ч сургалт хүмүүжлийн ажил цалгардах ёсгүйг санууллаа.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг