Цагаан сарын баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа.

2016 Оны 1 Сарын 26

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасгаас Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэхийг нийт ард иргэддээ уриалж байна.
2014 оны 10 сараас эхлэн Сүхбаатар аймагт “Архигүй Сүхбаатар” хөтөлбөр  хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд АНЭ-ийн сэтгэц наркологийн тасагт архины хэт хамааралтай 42 хүн эмчилгээнд хамрагдаж, ганцаарчилсан эмчилгээ болон сургалт сурталчилгаа, зөвөлгөөг давтамжтайгаар өгсөнөөр 30-аад хүн архинаас гараад байна.
Ер нь сүүлийн жилүүдэд архины хордлого тайлах болон бусад төрлийн эмчилгээнд иргэд өөрсдөө сайн дураараа их хандах болсон байна. Гэвч архины хамааралтай хүмүүсийн дийлэнх нь ажилтай боловсролтой хүмүүс байх, архинаас үүдэн гарах хор уршиг ихсэж тэр дундаа насанд хүрээгүй охидыг хүчирхийлэх явдал ихсэх, архины цагаан солио өвчин тусах явдал нэмэгдэх зэрэг сөрөг тал их байгааг тасгийн эрхлэгч А. Адъяасүрэн  хэллээ.
Тиймээс тус тасгийн хамт олон “Архидан согтуурахтай тэмцэх өдөр”-ийг угтан цагаан сарын баяраа архигүй тэмдэглэх, бие биенээ архиар шахахгүй байх, хэрэглэсэн тохиолдолд нэг нэгэндээ хараа хяналт тавих хэрэгтэйг анхаарууллаа.
Сэтгэц наркологийн тасаг нь 2015 оны ажил амжилтаараа улсын шилдэг тасагаар шалгарсан юм.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг