Иргэд банкны барьцаанд эд хөрөнгөө хураалгах явдал их байна.

2016 Оны 1 Сарын 26

Иргэд байр орон сууц худалдан авах, ямар нэг бизнес шинээр эхлэх эсвэл өөрийн бизнесээ өргөжүүлэхийн тулд банкаас зээл авдаг. Мэдээж банк зээл олгохдоо иргэдийн эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлэж барьцаанд авч тухайн зээлийг олгодог.
Гэтэл сүүлийн үед орон нутгийн телевизүүдээр банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болон, автомашин худалдана гэсэн зар их цацагдах болжээ.
Энэ тохиолдолд мэдээж банкийг буруутгах аргагүй. Иймээс иргэд ямар нэг төрлийн зээл авахдаа сайтар судалгаа шинжилгээ хийж, эргэн төлж чадах эсэхээ нягталж, цаашилбал өөрийн төлж чадах хэмжээндээ тохируулан зээл авах хэрэгтэйг Монгол банкны Сүхбаатар салбарын мэргэжилтэн анхаарууллаа.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг