Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч малчид, ард иргэдэд хүн нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед аймгийн төвийн ААН, албан байгууллагууд тэдэнрүү тусламжийн гараа сунгаж эхлээд байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан өрнүүлж буй “Халуун тус” аян амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар есөн байгууллагын 24-н нэр төрлийн нэг сая 800 мянга гаруй төгрөгийн бараа, эд материал хандиваар цуглаад байна.
Хандивын зүйлсийг аймгийн онцгой байдлын газарт байршуулж байгаа бөгөөд аян өндөрлөсний дараа онцгой байдлын алба хаагчид шаардлагатай айл өрхүүдэд хүргэх юм.
Халуун тус аян 1 сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.