Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом Сүхбаатар аймагт аялаж байна.

2015 Оны 12 Сарын 15

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом 2015 оны 12 сарын 1-нээс 12 сарын 29-ний хооронд Сүхбаатар аймагт аялаж байна.
Хамгийн эхний байгууллага болох Аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон нэг өдрийн цалин, , аймгийн ЗДТГ нэг сая төгрөг, Баруун-Урт сумын ЗДТГ-ын хамт олон нэг өдрийн цалин, Эрүүл мэндийн газар найман зуун мянган төгрөгийг тус тус хандивлажээ. Ийнхүү тав дахь байгууллага болох Цайрт минераль ХХК-д цом, дэвтрийг гардуулан өглөө. Цайрт минераль ХХК-аас “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар салбар болон дөрвөн ЕБС-уудад очих юм байна.
Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит уг цом нь “Рио-2016” олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчидын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээндээ оролцоход нь сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах зорилготой. Энэхүү цом нь Монгол орны 21 аймаг, 9 дүүрэгт таван зэрэг айлчилж байгаа юм.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг