Зам тээврийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол өмнөх оноос өсчээ

2015 Оны 12 Сарын 15

Сүхбаатар аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон  2482 хүн байгаагийн 70-аад хувь нь 50-60%-аар тогтоолгосон байна. Хөдөлмөрийн чадвараа алдалтын улсын дундаж үзүүлэлт 3,6% байдаг бол Сүхбаатар аймгийнх 4% байдаг. Сүүлийн жилүүдэд дээрх тоо буурч байгаа хэдий ч энэ инь улсын дундажтай харьцуулахад өндөр байгаа юм.
Өвчлөлийнх нь хувьд авч үзвэл оюуны хомсдол сэтгэц мэдрэлийн өвчлөл 15% ахуйн осол 12%,  зүрх судас дотрын  өвчлөл 10%-ийг эзлэж байна. Үйлвдэрлэлийн ослоор хувь тогтоолгосон 20 гаруй хүн байна.
Сүүлийн үед зам тээвэр сайжирч байгаатай холбоотойгоор авто тээврийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол  өмнөх оноос 2%-аар өсчээ. Мөн нийт хөдөдлмөрийн чадвараа алдаж багйаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг