Мал тооллогын таван групп гарчээ.

2015 Оны 12 Сарын 9

Баруун-Урт суманд  мал тооллогын 5 групп гарчээ. Сумын хэмжээнд малчин, мал бүхий иргэд 683 өрх байдаг. 11-р сард авсан завсарын тооллогын мэдээгээр 19800 хүн амтай, 6000 өрхтэй байна гэдгийг албаны хүн ярьж байлаа. 2015 оны жилийн эцсийн өрх хүн амын тооллого эхэлсэн.  Иймд малчид мал бүхий иргэд, аж ахуй нэгжүүд малаа ойрын хариулгатай байлгах, өрх, хүн ам шилжих, мал худалдах, нядалгаа хийх зэрэг хүн, малын хөдөлгөөнтэй холбогдсон асуудлыг түр зогсоох шаардлагатай байгаа юм. Засаг захиргаа завсардах, бүртгэлээс хоцрох, хаягдах, эсвэл давхар бүртгэгдэх зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулж байлаа.
Мөн энэ удаагийн тооллогоор багагүй хүндрэлүүд учирч, удааширч  болзошгүй байна. Учир нь нийт нутгийн 90-ээд хувь нь цасан бүрхүүлтэй, нөгөөтэйгүүр саяын цасан шуурганаар малаа хэд хэдээр нь алдсан айл цөөнгүй байгаа юм.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг