Түмэн нутгийн соёл-2015 урлагийн наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

2015 Оны 12 Сарын 8


Сумын иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын нийгмийн идэвхийг сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, манлайлах чадварыг сурталчилж авъяастныг тодруулах, хөгжүүлэх, ардын урлаг ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх чөлөөт цагийг нь үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор “Түмэн нутгийн соёл” сумын ардын авъяастнуудын урлагийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадмыг сумын ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгуулдаг тус наадамд сумын багийн ардын авъяастнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж болон бусад баг хамт олон оролцжээ.
Түмэн нутгийн соёл-2015 наадамд зургаан баг оролцож 10-н төрлөөр өрсөлдсөнөөс Түмэнцогт сумын Цэцэрлэгийн хамт олон 3 дахь удаагаа тэргүүн байрыг эзэлжээ. Хоёрдугаар байранд ЕБСургууль, гуравдугаар байрыг сумын төвийн худалдаа үйлчилгээний баг тус тус эзэлжээ.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг