Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чууллаа.

2015 Оны 12 Сарын 7

Сүхбаатар аймагт  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2-р чуулган зохион байгуулагдлаа. Чуулганд сум тус бүрээс 2 иргэн, нийт 60-аад хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцож байна.
Уг чуулган нь дэлхийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийгмийн халамж дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоог хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий, үүний 172 нь хүүхэд буюу сургуулийн насных гэсэн үг. Эдгээр хүүхдүүд аймаг сумдын Албан бус/ Насан туршийн боловсрол төвийн харьяа дүйцсэн сургалтын  хөтөлбөрөөр дамжуулан боловсролын үйлчилгээг авч байна.
Харин аймгийн НХҮХ нь 2015 онд 466 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 113,6 сая төгрөгийн дэмжлэг хөнгөлөлт үзүүлсэн бол, Хөдөлмөрийн хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 70 иргэнд 90 гаруй сая төгрөгийг олгожээ.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг