Агаарын бохирдол ихтэй байсаар байна.

2015 Оны 12 Сарын 4

Утаа зөвхөн Улаанбаатарт байдаггүй гэдгийн нэгэн жишээг Сүхбаатар аймаг харуулж байна. Сүүлийн жилүүдэд тус аймагт агаарын бохирдол нэмэгдэж байгаа гэдгийг албаны хүн хэлж байна. Агаарын бохирдлыг өглөө 08, өдөр 14 цагт, орой 20 цагт тус тус дээж авч шинжилдэг. Үүнээс үзэхэд өглөөний 08 цаг болон оройн 20 цагуудад агаарын бохирдол илүү их байдаг гэсэн дүн гарчээ. Аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хотын төвд байрладаг хувийн галлагааны зуухтай аж ахуйн нэгжүүдийг төвийн халаалтанд холбуулах шаардлага тавьсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод уг ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа юм.

 Утааг багасгахын тулд айл өрхүүдэд түлээ бага зарцуулдаг зуух болон, гэрийн дулаан баригчийг хямд үнээр иргэдэд нийлүүлж байна. Гэхдээ ингээд зогсох бус илүү их далайцтай арга хэмжээ авч, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг мэргэжилтэн хэллээ.

АН-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн заалт.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг