Сүхбаатар аймагт 12816 өрхийн хүүхдүүд, хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна

2015 Оны 12 Сарын 4

Монгол улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн хөгжлийн мөнгө олгох журамд өөрчлөлт орж 1-17 хүртэлх түвшиний өрхийн хүүхдүүдэд олгохоор болсон. Учир нь өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаагаар нийт айл өрхийг 20 хүртэлх түвшинд ангилж, нэн ядуу буюу зорилтот өрхийн айл, түүний дараагийн, дундаж орлогтой гээд эхний 17 бүлэг, үлдсэн 3 бүлэг нь амьдралын түвшин дээгүүр өөрөөр хэлбэл чинээлэг айл өрхүүд гэсэн үг юм.

Сүхбаатар аймгийн хувьд одоогоор хүүхдийн мөнгө авч байгаа 17,100 хүүхэд бий. Хамгийн сүүлд хийгдсэн амжиргааны түвшин тогтоох судалгаанд нийт 14,211 өрх хамрагдсанаас 12,816 нь буюу 90 орчим хувь нь 1-17 дугаар бүлгийн айл өрхүүд байна. Тиймээс эдгээр айл өрхийн хүүхдүүд шууд хүүхдийн мөнгөө авна гэсэн үг.

Сүүлийн: Сүхбаатар аймаг

Онцлох: Сүхбаатар аймаг