Сайхан сум "БИД ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД" арга хэмжээний удирдамж

2015 Оны 12 Сарын 3

БИД ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД

АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ

 

ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум, хуучнаар 1970-аад оны Атрын II аяны үргэлжлэл 1976 онд байгуулагдсан Номгоны САА, 1980-аад оны их бүтээн байгуулалтын үргэлжлэл Хөтөлийн “Цемент-шохой” комбинат болон 1984 онд байгуулагдсан Хөтөл хороонд илгээлт, томилолтоор ирж ажил хөдөлмөр, амьдралынхаа гарааг эхлүүлсэн нийт ажилтан, албан хаагчдын дунд соёл, спортын нөхөрсөг арга хэмжээг зохион байгуулах, илгээлтийн эздийн дурсамж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сумын алтан үеийн эздийг хойч үедээ таниулахад энэхүү арга хэмжээний гол зорилго оршино.

“Бид илгээлтийн эзэд” арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулах бөгөөд энэ удаагийн эхний арга хэмжээг багийн спортын төрөл болох гар бөмбөгийн тэмцээнээр зохион явуулахаар боллоо.

 

ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ХУГАЦАА

Багийн төрөл

Спортын төрөл

Гишүүдийн тоо

Хугацаа

Эрэгтэй баг /45-аас дээш нас/

Гар бөмбөг

8 хүртэл

2015.12.12

Эмэгтэй баг /40-ээс дээш нас/

8 хүртэл

2015.12.13

 

ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛАХ ГАЗАР, ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН

Тэмцээнийг 2015 оны 12-р сарын 12, 13-ны өдрүүдэд Хөтөл спорт клубт зохион явагдана.

Техникийн зөвлөгөөн Хөтөл спорт клубт 2015 оны 12-р сарын 11-ны өдрийн 10:00 цагт болно

 

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ, ТАМИРЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Багууд мэдүүлгээ үнэн зөв бөглөж, тоглогчдын иргэний үнэмлэхний хуулбарыг мэдүүлгийн хамтаар техникийн зөвлөгөөнд авчирна.

Тэмцээнд зөвхөн мэдүүлэгт бичигдсэн тоглогч тухайн багтаа тоглох буюу мэдүүлэгт байхгүй тоглогчийг оролцуулахгүй

Тэмцээнд оролцогч багууд өөр өөрийн гэсэн онцлогийг харуулсан хувцас, шошго уриатай байна.

Баг бүр 3 минутаас илүүгүй нэг мэндчилгээ (урлагийн үзүүлбэр) бэлдэж нээлт болон хаалтын арга хэмжээний үеэр үзүүлэх ба тэмцээний эхний өдөр эмэгтэй багийн мэндчилгээг, хоёр дах өдөр эрэгтэй багийн мэндчилгээг толилуулна. Мэндчилгээнд гишүүдийн тоо харгалзахгүй бөгөөд мэдүүлэгт бүртгэгдсэн оролцогчдоос гадна дэмжигч гишүүд байж болно.

 

ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлүүдээр явагдаж тус бүрт

1-р байр Өргөмжлөл 120.000 төгрөг

2-р байр Өргөмжлөл 90.000 төгрөг

3-р байр Өргөмжлөл 60.0000 төгрөг

Тусгай байр Өргөмжлөл 30.000 төгрөг

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Монгол Ардын Намын Хороо

Холбоо барих: 9937-0616, 9937-9333, 7036-8500

Сүүлийн: Сэлэнгэ аймаг

Онцлох: Сэлэнгэ аймаг