Орхон аймгийн МАН-ын хороо гишүүддээ 2015 оны тайлангаа тавьж байна

2016 Оны 3 Сарын 20

    Орхон аймгийн МАН-ын хороо намын анхан шатны нэгж-үүрийн гишүүддээ 2015 оны ажлын тайлангаа тавьж байна. Тайлангийн үйл ажиллагаанд аймгийн намын хорооны тэргүүлэгчид, Баян-Өндөр, Жаргалант сумын МАН-ын хорооны дарга, тэргүүлэгчид, МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн бие төлөөлөгч оролцож, өөр өөрсдийн чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, намын гишүүдээсээ үнэлэлт, дүгнэлтээ авлаа. МАН-ын хорооны үйл ажиллагаанд намын гишүүд 100 хувь хангалттай гэсэн үнэлгээг өгч байсан юм.