ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН МЭДЭГДЭЛ

2016 Оны 7 Сарын 5
Previous Next
Энэ мэт хууль зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа Аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн Т.Дөлбаяр, Н.Жамъянхорол, Б.Батдорж, Д.Мядагсүрэн нарыг холбогдох байгууллагуудаар шалгуулах, цаашлаад сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасуулах тухай уламжлах болно.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН МЭДЭГДЭЛ


Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуулийн явц, Аймгийн сонгуулийн хорооноос гаргаж байгаа аливаа шийдвэр нь хууль дээдлээгүй, ил тод байдлыг хангаагүй, шударга ёсыг баримтлахгүй байгаад харамсаж байна. Сонгуулийн үр дүнгээр Монгол улс даяар Монгол Ардын нам ялалт байгуулсаны дээр Өмнөговь аймагт ч мөн шат шатандаа ялалт байгуулсан билээ. Гэвч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгааг доорхи хоёр жишээ илтгэж байна.


1. Аймгийн ИТХ-ын сонгууль эхлэхээс өмнө Өмнөговь аймгийн Монгол Ардын намаас АИТХ-ын Номгон сумын 8 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн С.Цэрэнбаяр, Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Б.Батаа нарыг нэрсийн жагсаалтаас хасаж тухайн нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хууль бусаар хасч, бусад нам эвсэлийн нэр дэвшигчдэд өрсөлдөөнгүйгээр ялалт байгуулах боломжийг бүрдүүлсэн. Энэ явцад бид анхан болон давж заалдах 2 шатны шүүхэд гомдол гаргаж ялалт байгуулсан боловч шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Ардчилсан намаас сонгогдсон 2 нэр дэвшигчидэд Иргэдийн төлөөлөгчийн хурлын түр үнэмлэхийг олгосон. Сонгуулийн тухай хуулиар дээрхи тойргуудад 30 хоногийн дотор дахин сонгууль явагдах боломжтой болсон.


2. Аймгийн Сонгуулийн хороо Цогтцэций сумын 14-р тойрогт холбогдолтой гомдлыг Ханбогд сумын сум дундын анхан шатны шүүхийн шийтгэвэрийг үндэслэн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Аймгийн сонгуулийн хороо ИТХ-ын Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт манай намаас нэр дэвшиж ялалт байгуулсан 4-н төлөөлөгчийг нэрсийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гарсан байна. Хуульд заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад нэр дэвшигчдийг хасаж байгаа нь Сонгуулийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг тус тус зөрчсөн байна. Өмнөговь аймгийн намын хорооноос уг шийдвэртэй холбоотой Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд ялалт байгуулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.


Энэ мэт хууль зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа Аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн Т.Дөлбаяр, Н.Жамъянхорол, Б.Батдорж, Д.Мядагсүрэн нарыг холбогдох байгууллагуудаар шалгуулах, цаашлаад сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасуулах тухай уламжлах болно.


Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо

Сүүлийн: Өмнөговь аймаг

Онцлох: Өмнөговь аймаг