НАМОХ

“ЭРДМИЙН ХОНХ” МОНГОЛ ОЮУТНЫ ТЭРГҮҮН ДЭЭД ШАГНАЛЫН 2020 ОНЫ ЭЗЭД ТОДОРЛОО


              “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо нь Монгол Улсын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог, оюутны өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан шилдгийн шилдэг 9 оюутныг шалгаруулж “Эрдмийн Хонх” Монгол Оюутны Тэргүүн Дээд шагнал гардуулах ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай билээ. Өнгөрсөн 2018, 2019, 2020 оны “Эрдмийн Хонх” Монгол Оюутны Тэргүүн Дээд шагнал гардуулах ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүхийн  ивээл дор зохион байгуулсан.

          Энэ удаад “Эрдмийн Хонх” Монгол Оюутны Тэргүүн Дээд шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахдаа бидний зүгээс дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгарсан оюутнуудын шагнал урамшууллыг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин өөрсдийн биеэр гэр гэрт нь 2020 оны 12-р сарын 31-ний өдөр  гардуулан өглөө.

  • НИЙГЭМ, ОЛОН НИЙТ, ХҮМҮҮНЛЭГИЙН ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН
  • БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН:
  • ХУУЛЬ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН

Х.Идэр нь Австрали улсын Мелбурн хотын Холмесглений их сургуулийн  III дамжаанд “Бизнесийн удирдлага” мэргэжлийн хөтөлбөрөөр амжилттай суралцаж байна. Тэрээр Австрали улсад суралцдаг ч Монгол улсынхаа оюутан залуучууд, сурагч дүү нартаа зориулан хөгжлийн хөтөлбөр, олон нийтийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулдаг. Түүний амжилтуудаас дурдвал:

  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан TEDxYouth@EUTS арга хэмжээний илтгэгч
  • Итали улсын Милан хотноо зохион байгуулагдсан 2016 оны НҮБ-ийн загвар хурал Монгол улсын төлөөлөгч
  • Австралийн Олон Улсын оюутны консулын зөвлөх
  • Холмесглэний их сургуулийн оюутны холбооны тэргүүн/ Дээд боловсролын удирдах зөвлөлийн гишүүн 
  1. Австралийн Викториа мужийн шилдэг оюутны шагналын эзнээр тодорч байсан.
  2. “Монгол оюуныг Монголын төлөө” Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалтын зохион байгуулагчаар
  3. UB Bloom #2 арга хэмжээний зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан.

Г.Ган-Эрдэнэ нь оюутан залуучууд, сагсан бөмбөг сонирхогчдын дунд KINGGANAA гэдэг нэрээр танигдсан бөгөөд Монгол улсын 3х3 оюутны шигшээ багийн гишүүн юм. Тэрээр одоо АНУ-н Golden State prep Acedamy-д суралцаж байна. Тэрээр спортоор хичээллэхийн сацуу “ОЮУНЫ ИНДЭР-3” лекцийн илтгэгчээр уригдан оролцож байсан удаатай.  Түүний амжилтуудаас дурдвал:

1. FIBA 3x3 U18 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медаль, тус тэмцээний бэлгэдлийн шилдэг тоглогчоор шалгарч байсан.

2. Оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 тэмцээний шилдэг 8-н багийн нэг

3. AUSF 3х3 Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний аваргаар шалгарч байсан.

4. Qatar 2019 Дэлхийн Залуучуудын анхдугаар элсний наадамд 3х3 медаль хүрэл медалын эзнээр шалгарч байсан.

Д.Өнөболд нь Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн, өдрийн ангийн 342 дугаар дамжаа, Сонсогч Оюутны холбооны тэргүүний сонгуульт ажил хийдэг. Тэрээр сургуулийнхаа нийт оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалахын сацуу сурлага хөдөлмөр, нийгмийн идэвх оролцоогоор манайлалдаг манлайлагч оюутан юм. Түүний амжилтуудаас дурдвал:

1. Дотоодын хэргийн их сургуулийн Оюутны Холбооны тэргүүн, Монголын Оюутны Холбооны хяналтын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг эрхэлдэг.

2. Монгол улсын их сургуулиас зохион байгуулсан “Сэтгэл судлал ба суралцах арга барил” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Их дээд сургуулийн оюутнуудын суралцах арга барилын онцлог” сэдвээр оролцож Дэд байранд шалгарч байсан.

4. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН.

Б.Мөнхтэнгэр нь Санхүү, Эдийн Засгийн их сургууль болон Солонгос улсын Handong Global University-н төгсөх курсийн оюутан юм. Тэрээр Монгол улсад суралцах хугацаандаа нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож байсан. Мөн тэрээр Солонгос улсад суралцаж байгаа бөгөөд суралцах хугацаандаа үеийн хамт олноо манлайлан олон арга хэмжээнд оролцож байсан. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:

1. Санхүү Эдийн засгийн оны шилдэг оюутан

2. Зүүн хойд Азийн орнуудын энх тайван, хамтын ажиллагаанд залуусын оролцоо төсөлт илтгэлийн уралдаанд Дэд байранд шалгарч байсан.

3. ACSBP-н гишүүн орнуудын дунд зохион байгуулагдсан Олон улсын бизнесийн загварчлалын тэмцээнд Солонгос улсыг төлөөлөн оролцож Тэргүүн байраар шалгарч байсан.

4. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан Үндэсний аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээний Гуравдугаар байранд шалгарч байсан.

1. “Хөдөө аж ахуйн” 2020 оны шилдэг оюутнаар шалгарсан Цэрэнням овогтой Даваажаргал нь Хөдөө аж ахуйн их сургуульд малын их эмч мэргэжлийн хөтөлбөрөөр 4-р дамжаанд амжилттай суралцаж байна. Тэрээр суралцах хугацаандаа үеийн оюутан, залуучуудыг манлайлан суралцаж, судалгааны арга зүйг сайн эзэмшиж буй оюутан юм. Түүний гаргасан амжилтаас дудрвал:

  • Азийн мал эмнэлгийн оюутны холбооны  “ Onlain  asian symposium on Zoonosis and Public health ” хуралд анх удаа Монгол оюутны баг оролцсон.
  • 2019-2020 онд Зориг сан Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт оюутан болж багаараа “Багаараа сурагчын” туслах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
  • ХОНХ” шагналын Соёл урлагын  салбарын оны шилдэг оюутан Жаргалсайхан овогтой Өндөр ялгах чадвартай шингэний  Хромтографийн аргаар мах, сүүнд эмийн үлдэгдэл тодорхойлох судалгааг явуулж байна.

2. “Соёл урлаг”-ын 2020 оны шилдэг оюутнаар шалгарсан Жаргалсайхан овогтой Гүнжидмаа нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн их сургуулийн 4-р дамжаанд амжилттай суралцаж байна. Ж.Гүнжидмаа нь суралцаж буй чиглэлээрээ амжилт гаргахын сацуу харилцах ур чадвар, багаар ажиллах чадвараар хамт олондоо үнлэгдсэн нэгэн юм. Мөн Соёл Урлагийн их сургуулийн шилдэг оюутнаар шалгарсан байна. Түүний гаргасан амжилтаас дурдвал:

  • Мисс монголиа 2019 оны “Тэргүүн мисс”-ээр шалгарч байсан.
  • Дэлхийн топ-3 тэмцээний нэг “Miss international 2019” тэмцээнд  “1- сарын турш Япон улсад  эх орноо төлөөлөн” амжилттай оролцоод ирсэн.
  • Ээж хадны домог болон Үүлэн хээтэй орчлон зэрэг кинонд гол дүрийг бүтээж оролцсон.
  • Соёл урлагийн их сургуулийн шилдэг оюутнаар шалгарч байсан.

3. “Анагаахын салбар”-ын оны шилдэг оюутнаар шалгарсан Ганбаатар овогтой Ану нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 6-р дамжаанд амжилттай суралцаж байна. Тэрээр амжилттай суралцахэн зэрэгцээ олон нийтийн ажилд манлайлан оролцдог бөгөөд оюутны өөрөө удирдах байгууллагын салбарынхаа төлөөлөн болгон ажиллаж байна. Түүний гаргасан амжилтаас дурдвал:

  • АУ-ны доктор, профессор Ц.Намсрайн нэрэмжит Биохимийн VIII олимпиадад оролцон “Тусгай байр”эзлэв.
  • Монгол улсын гавьяат багш, Анагаах ухаанб доктор, профессор Г.
  • Батмөнхийн нэрэмжит “Физиологийн Улсын Хоёрдугаар Олимпиад” /2 nd INTER MEDICAL SCHOOL PHYSIOLOGY QUIZ/ -д Гутгаар байр
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, Эмнэлүйн салбар хуралдаанд       АУ-ны магистр Д.Цолмонгийн удирдлага дор “АШУҮИС-ийн оюутнуудын багана нурууны өөрчлөлтийг цүнхний жинтэй холбон судалсан дүн”сэдэвт судалгаагаар III байрт шалгарав.
  • Мөн тус судалгааны ажлыг “Оюутны эрдмийн чуулган 2019 бүтээлийн эмхэтгэл” болон “Discovery 2019” /The 12th National Forum of Mongolian Medical Students/ сэтгүүлүүдэд хэвлүүлэв.
  • Япон улсын Токушима Их Сургууль болон Монгол Улсын АШУҮИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг оюутан солилцооны хөтөлбөрт тэнцэн амжилттай хамрагдав.

4. “Боловсролын салбар”-ын оны шилдэг оюутнаар шалгарсан Батням овогтой Солонго нь Отгонтэнгэр  их сургуулийн 4-р дамжаанд амжилттай суралцаж байна. Тэрээр амжилттай суралцахын зэрэгцээ олон нийт болон хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвх санаачлагтай оролцдог оюутан бөгөөд, сурлагын амжилтаараа 2 улирал 4 голчтой нэг улирал 3,8 голчтой суралцаж байгаа  боловсролын салбарын шилдэг оюутан юм. Түүний гаргасан амжилтаас дурьдвал :

  • Монгол Улсын хэмжээнд их дээд сургуулиудын танилцуулга болдог “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэнд Отгонтэнгэр их сургуулиа сурталчлан зохион байгуулагч,
  • МУИС-д зохион байгуулагдсан Англи хэлний олимпиадад мэргэжлийн бус чиглэлээр амжилттай оролцсон
  • Солонгос хэл – TOPIK 119 оноотой
  • Швейцарын хөгжлийн агентлаг, ГОУХАН-тэй хамтран хэрэгжүүлсэн “Тогтвортой Хөгжлийн Боловсрол-2030” төсөлд оюутны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажилласан

5. “Текник Технологийн  салбар”-ын оны шилдэг оюутнаар шалгарсан  Содномбат  овогтой Батцэрэн нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 4-р дамжаанд амжилттай суралцаж байна. Түүний хувьд мэргэжлийн салбарынхаа  улсын болон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцдогоос гадна үеийн нөхдөө манлайлан үлгэр дуурайлал үзүүлж яваа оюутан юм. Түүний гаргасан амжилтуудаас дурьдвал: 

  •  “GOLDEN MOUSE DESIGN WEEK 2019” улсын Эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр.
  • Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орчныг сайжруулах хүртээмжийг дээшлүүлэх барилгын зураг төслийн улсын уралдаанд 2-р байр.
  • 2019-2020 оны Архетиктурын салбарын интерьер дизайны оюутны шилдэг төслийн эзэн болсон амжилтуудыг үзүүлсэн.

Нийгмийн Ардчилал монголын оюутны холбоо


“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны  товч танилцуулга

Манай холбоо нь анх ардчилсан социалист үзэл баримтлалыг дэмжигч оюутан залуучуудын санаачлагаар 1998 оны 11 сарын 28-нд анхдугаар чуулганаа хуралдуулж Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбоо нэртэйгээр байгуулагдсан намын дэргэдэх үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болно.  Монгол Ардын нам уугуул нэрээ сэргээсэнтэй уялдуулан 2011 оны 02-р сарын 26-ны өдөр холбооны нэр, бэлгэдэл, дүрэмдээ өөрчлөлт оруулан “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбоо нэртэйгээр 21 аймаг 9 дүүргийн салбар холбоо, анхан шатны нэгжийн салбар зөвөл, их дээд сургууль, МСҮТ-ийн оюутны байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаагаа нийгэм, оюутан залууст хүргэн 25 дахь жилдээ ажиллаж байна.

Холбооны үе үеийн ерөнхийлөгчөөр Я.Содбаатар, Н.Номун- Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Загджав, Б.Чулуунбаатар, Б.Амарсанаа, Д.Гантулга нар ажиллаж байсан бол одоогийн Ерөнхийлөгчөөр Г.Батдорж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Булгантамир нар ажиллаж байна.

Эрхэм зорилго:

  • Нийгмийн ардчилсан үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад оюутан залуусын хүсэл эрмэлзлэл, зорилгод тулгуурласан оролцоог хангах;

Уриа:

  • Эрдэм, эвийн хүчээр ирээдүй өөд хамтдаа;

Алсын хараа:

  • Нийгмийн ардчилсан оюутан залуусын тэргүүлэх сүлжээ байх;

Үнэт зүйлс:

  • Эрдэм мэдлэг;
  • Гэр бүл, хайр;
  • Үндэсний эрх ашиг;
  • Уламжлалт хэл, соёл;
  • Даян дэлхийн энх тайван;

Үйл ажиллагааны зарчим:

  • Тэгш эрх, нийтийн оролцоо;
  • Хүний эрх, эрх чөлөө;
  • Ил тод, нээлттэй байдал;
  • Эв нэгдэл, хамтын ажиллагаа;
  • Ардчилал, шударга ёс;

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх;
  • Оюутны оюуны болон бие бялдарын хөгжлийг дэмжих;
  • Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцох;
  • Оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоог өргөжүүлэх;
  • Эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах;
  • Оюутан залуусын нөхөрлөл, сүлжээ байгуулах;
  • Гадаад, дотоод хамтын ажиллагааг идэвхижүүлэх;

Холбооноос зохион байгуулсан хөгжлийн хөтөлбөрүүд:

  • “Монгол тэмүүлэл” Оюутны Үндэсний хөгжлийн хөтөлбөр
  • Хувь хүний хөгжлийн Ур чавдараа хөгжүүлэх цогц сургалт
  • “Тусгаар тогтнол” цуврал уулзалт, лекц
  • “Эрдмийн хонх” Монгол Оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол
  • “S-300” улс төр манлайлалын сургалт
  • “Оюунлаг” клуб