Санжаа Баяр
.


Санжаагийн Баяр.  2007-2010 онд намын даргаар томилогдон ажиллаж байсан.Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, Найрамдлын районы АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч, БНМАУ-ын Зэвсэг хүчний Жанжин штабын 4 дүгээр газарт офицер, МОНЦАМЭ агентлагт сурвалжлагч, редактор, Монголын Радио, Телевизийн Улсын Хорооны орлогч дарга, БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Улсын бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,БХЯ-ны дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2005 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,2007 оны 10 сараас МАХН-ын даргаар ажиллаж байв.