Хөвсгөл аймгийн МАН-ын хороо нь 2012 оны сонгуульд 8 бүлэг 164 зүйл бүхий "Иргэдийн оролцоо- Шударга төр- Шинэ хөгжил" хөтөлбөрийг дэвшүүлж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор "Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр", "Төрийн үйлчилгээ-иргэнд", "Аялал жуулчлал, ажилтай орлоготой Хөвсгөл", "Оюунлаг Хөвсгөл", "Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж Монгол Ардын намын 2015 оны "Намаас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж буй намын байгууллага"-аар шалгарлаа.