Хөвсгөл аймгийн МАН иргэн бүхний захиасыг хэрэгжүүлнэ

2016 Оны 4 Сарын 16

Тэнгэр хангай хураа хайрласан хаврын билэгт сайн энэ өдөр Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны  12 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөвсгөл аймгийн МАН 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэн баталсан байна.  2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа өнгөрсөн жил өрнүүлсэн "Бид хамтдаа" аянаар иргэдийн ирүүлсэн санал, захиасыг тулгуур болгосноо хэлж байна. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагуудаас ирсэн санал, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны "Нийгмийн захиалга" гэх мэт олон хөтөлбөрүүдийг тусгасжээ. Улс орны ууган улс төрийн хүчин МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт алс хязгаар нутгаас хүртэл иргэд зорин ирж захиас саналаа  хэлж байсныг ажлын хэсгийнхэн онцолж байна.

 Хүүхэд, эмэгтэйчүүд, залуус, настан буурлууд, бизнес эрхлэгчид, малчин тариаланчид гээд нийгмийн бүхий л салбарт ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ хүслийг Хөвсгөл аймгийн МАН мөрийн хөтөлбөртөө шингээжээ.

Мөн энэ үеэр 15 мянган гишүүдтэй аймгийн МАН залуу боловсон хүчнүүдээр эгнээгээ тэлж бат илэрхийллээ гардуулан өглөө. Цаг агаарын хүндрэлтэй байдлыг үл ажран мөрийн хөтөлбөрөө батлахаар ирсэн намын хорооны бүх гишүүддээ талархаж байгаагаа МАН-ын дарга Лхагвасүрэнгийн Ганболд хэлээд шинээр элссэн Отгон гишүүддээ ажлын өндөр амжилт хүссэн байна.  Ийнхүү аймгийн МАН-ын хорооны  12 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. 

Сүүлийн: Хөвсгөл аймаг

Онцлох: Хөвсгөл аймаг