"БИД ХАМТДАА-2016" сургалт зохион байгууллаа

2016 Оны 3 Сарын 9

Хөвсгөл аймгийн МАН-ын хорооноос  намын хороодын дарга, дэд дарга, үүрийн дарга нар, төрийн бус байгууллагын тэргүүнүүд, улс төрийн ажилтанаас бүрдсэн нийт 350 хүний сургалтыг зохион байгууллаа. Нийт 2 өдөр үргэлжилсэн тус сургалтанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон намын бага хурлын гишүүд, МАН-ын Хууль зүйн хэлтэс, Олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтэсийн мэргэжилтнүүд урилгаар ирж хамтран зохион байгуулсан байна.

"Сонгуулийн тухай хууль"-ийн талаарх анхаарах асуудалын эргэн тойронд мэдээлэл солилцож асуулт хариулт өрнүүлэн  сонгуулийн ялалтын тактикаа боловсруулж ажилласан. Мөн МАН-ын удирдлагуудаасаа цаг үеийн сэдвээр асууж тодруулах зүйлээ хэлэлцэж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сонгуулийн үйл ажиллагаа дөхсөн энэ үед үр дүнтэй сургалтаар намын манлайлагчдынхаа оюуныг цэнэглэсэнд шат шатны удирдлагууд сэтгэл хангалуун байсан юм. 

Сүүлийн: Хөвсгөл аймаг

Онцлох: Хөвсгөл аймаг