“Хэлэлцүүлэг Хөвсгөлд 70 хувьтай өрнөж байна”

2016 Оны 1 Сарын 28

Хөвсгөл аймгийн МАН-ын хороо 146 үүртэй. 2014 оны үйл хэргээрээ улсын шилдэгийн шилдэг намын хороогоор шалгарсан манлайлагч хамт олон юм. Үүрүүдийн хэмжээнд   МАН-ын бага хурлаас баталсан хүний нөөцийг шилж сонгох журмаар нэр дэвших боломжтой хүмүүсийн саналыг авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хэлэлцүүлгийн ажил 70 хувьтай өрнөж байна. Хөдөөгийн багуудад өвөлжилт хүндэрч зарим багт хэлэлцүүлгийн тов хойшлогдож байгааг эс тооцвол үйл ажиллагаа амжилттай хийгдэж байна.

Сүүлийн: Хөвсгөл аймаг

Онцлох: Хөвсгөл аймаг