“Сонгуулийн жилийн эхний ялалтыг Хөвсгөлчүүд өлгийдөн авлаа”

2016 Оны 1 Сарын 28

“Сонгуулийн жилийн эхний ялалтыг Хөвсгөлчүүд өлгийдөн авлаа” 2016 он бол улс төрийн намуудын хувьд бодит нөхцөл байдалд тулгуурласан улс орны хөгжлийг хурдасгах мөрийн хөтөлбөрүүдээ боловсруулан сонгуульд өрсөлддөж иргэд сонгогчидоор дүнгээ тавиулах түүхэн чухал жил билээ. 2016 он дөнгөж гарсанаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёр ч багт багийн засаг даргын сонгууль явагдсан байна. Энэхүү сонгуулиудад МАН-ын гишүүн Д.Баяраа, Д.Түвшинтөгс нар багийн иргэдийнхээ итгэлийг хүлээн 10, 14-р багийн засаг даргаар сонгогдсон байна. Мөн 14-р багийн ИНХ-ын даргаар Мөрөн сумын МАН-ын хорооны дэд дарга Б.Нямдаваа сонгогдлоо. Ийнхүү 2016 оны шат шатны сонгуулийн өнгийг тодорхойлж Хоймор нутагт МАН энэ жилийн анхны ялалтуудаа байгууллаа.

Сүүлийн: Хөвсгөл аймаг

Онцлох: Хөвсгөл аймаг