Айдас-хүйдэсгүй-Ардын-нам-дэмжигчид

2016 Оны 6 Сарын 18

Цалингаа нэг хасуулах ч цаашдын ирээдүйг АНдуурахгүй

            6-р сарын 17-ны өдрийн 18:00 цагаас Улсын Их Хурлын сонгуулийн 11-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Алтай нутгийн унаган хүү Шатарбалын Раднаасэд ард иргэд та бүхэнтэйгээ уулзах тул иргэд хөдөлмөрчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна гэж цагаан хоолойгоор зарласан урилгын дагуу Алтай чуулгыг зорьлоо. Намайг 17:55 минутанд ороход аль хэдийн гишүүд дэмжигчид суудлаа эзэлсэн нэр дэвшигчийг хүлээж байлаа. Харин тайзан дээр эхний эгнээнд суух ёстой хүмүүс ирээгүй байлаа. Яагаад ирээгүйг бодож хариуцлагагүй үйлдэл хийж байна хэмээн дүгнэлт хийн сууж байтал Алтай чуулгын тог тасарчихлаа. Харин ард иргэд гадны нөлөөтэй тасарлаа хэмээн нэлээд ундууцаж бухимдаж байтал Ш.Раднаасэд гишүүн харанхуйгаар орж ирлээ. Харанхуй ч гэсэн ард иргэд Ардын намаас нэр дэвшигч Раднаасэд хүүгээ халуун алга ташилт мөн халуун дулаан уур амьсгалаар угтах нь тэр.

           Намын штабынхан нэлээд сандарцгааж зөөврийн чанга яригчаа оруулж ирж байгаа харагдлаа. Яг энэ үед тог ирсэн ч Ардын намынхан өөрсдийн техникээр хурлыг эхлүүлж Энхбат хөтлөгч “Бидний хурал нэлээд хэцүүхэн байдалд болох шинжтэй гэхдээ нэр цэвэр, сэтгэл цагаан нутгийн хүүгээ дэмжихээр ирсэн та бүхэнд баярлалаа” хэмээн чин сэтгэлээсээ хэлж эхлүүлэхэд нутгийн иргэд халуун алга ташилтаар хариу барьлаа.Тэгтэл Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж, дэд дарга В.Сүррагчаа нарын шүүх хурал давхцаж байна, мөн Есөнбулаг сумын МАН-ын хорооны дарга Ж.Ганбатыг цагдаагийн хэсгээс дуудсан гэнэ хэмээн хөтлөгч мэдээлэл хийхэд тайзан дээр суух эхний суудлуудад аймгийн ИТХ-д нэр дэвшигчид нөхөж сууж хурал эхэллээ. Цаг хугацааны хувьд бүх юм ингэж таарсан нь бас хачирхалтай санагдаж байлаа. Бас яг энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд болон Ламбаа гишүүн мөн Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа О. Амгаланбаатар нарын уулзалт спорт цогцолборт давхцаж таарсан бөгөөд аймгийн ард иргэд хоёр хуваагдсан байдалтай байсан ч Алтай чуулгын суудал битүү дүүрсэн ард иргэд ар араасаа ирсээр байсан нь Ардын намдаа үнэнч гэдгээ харуулсаар л байсан юм.

             Алтай нутгийн хүү, нэр цэвэр, сэтгэл цагаан, төрийн залуу түшээ дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, аав, ээжийн захиас сургаалыг дагаж Алтай нутгаа хөгжүүлэхээр ирсэнээ дуулгахад иргэд хөдөлмөрчидхалуун дотноор хүлээн авч байх тэр мөчидНамын хорооны дарга В.Рэнцэндорж, дэд дарга В.Сүррагчаа нар орж ирлээ. Ирсэн бүх хүмүүс босон уухайн дуугаар угтахад тэд шүүхийн шийдвэрээр ялалтбайгуулсан гэнэ хэмээх баярт мэдээг сонсгоход иргэдийн дуу улам чангарч Алтай чуулга алга ташилтаар доргиж байлаа. Удалгүй Ганбат дарга орж ирлээ ингээд бүрэн цугларч хурал ч сайхан боллоо Ард иргэд ч сэтгэл ханамжаар дүүрэн сайхан дэмжих хүнээ, намаа эргэлт буцалтгүйгээр сонгож аваад гэрийн зүг урам зоригоор дүүрэн хөдөлж байлаа.

            Харин нэг инээдтэй ч гэмээр зүйл сонсогдсон нь Ардчилсан намын хурал дээр төрийн албан хаагчдын цаг бүртгэж ирээгүй хүмүүсийн цалингаасхасна гэсэн гэх яриа гарсан байлаа. Цаг бүртгүүлж, цалингаа хасуулахаас айгаагүй Алтай нутгийн ард түмэн, МАН-ын эрхэм гишүүд дэмжигчдийн  Алтай нутгийн унаган хүү, мэргэшсэн хуульч, нэр цэвэр, сэтгэл цагаан, Монгол төрийн залуу түшээ Шатарбалын Раднаасэдийн аймгийн иргэдтэй уулзах уулзалт энд хүрээд өндөрлөлөө.

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг