Ш.Раднаасэд Эрдэнэ сумын Цэцэг нуур багийн иргэд, сонгогчидтой уулзлаа

2016 Оны 6 Сарын 16

УИХ-ын 11 дүгээр тойрогт МАН-аас унаган нутаг Говь-Алтайдаа нэр дэвшиж байгаа нутгийн хүү Шатарбалын Раднаасэд Эрдэнэ сумын Цэцэг нуур багийн хот айлаар зочилж, нутгийн ахан дүүсдээ МАН-ын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санаа бодлоо хуваалцлаа. 20  ч хүрэхгүй хоногийн хугацаанд улсдаа хоёрт орох том газар нутагтай аймгийнхаа 18 сумаар орж, олон түмэнтэйгээ уулзана гэдэг амаргүй.

Энэ их явдлын дундуур малчин биднийгээ хэмээн хотонд маань зочилж бодлого,  зорилтоо танилцуулж байгаад туйлаас талархаж буйгаа малчин түмэн илэрхийлсэн.  Малчид нийслэлээс алслагдсан байдал, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээ муу, малын гаралтай түүхий эдийн үнэ унасан зэрэг олон бэрхшээл байгааг хэлж МАН-ын мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх зүйл заалттай танилцсан. Үүний дараа сэтгэл тэнэгэр болж намаа дэмжин, хөгжилд хүрнэ хэмээн хэлцгээж байв.

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг