Гаднаасаа л инээмсэглэн угтах эрч хүчтэй залуустай, 2 давхар байр байгуулжээ

2016 Оны 6 Сарын 15

                                                                            Алтай нутгийн Ардчилсан хүчний хачирхалтай байдал                    

Улсын Их Хурлын сонгуулийн 11-р тойрог буюу Говь-Алтай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй О.Амгаланбаатар гэдэг хүний сонгуулийн ухуулах байраар орлоо. Сонгууль болоход 10-дхан хоног дутуу байхад Ардчилсан нам Говь-Алтай аймагт юу хийх талаар ямар ч мэдээлэл байхгүй байв. Ямар мөрийн хөтөлбөрөөр юу хийхийг төлөвлөж байгаа юм бол сонгогчийн зүгээс нэр дэвшигчдээ харьцуулж сонголтоо зөв хиймээр байна гэсэн асуултанд маань одоохондоо мөрийн хөтөлбөр маань арай гараагүй байна. Ирэхээр нь таньд мэдээлэл өгөе хэмээн утас аваад үлдлээ.

Тэр ухуулах байраар ер нь хүн ороогүй бололтой юм зузаан дэвтэрний хамгийн эхний хуудасны дээд эхэнд миний нэр утасыг авч үлдэж байгаагаас харахад Ардчилсан намаас нэр дэвшигчийн нутагтаа хийх ажил тодорхой бус,  тэр нутагтаа юу ч  хийхгүй аль эсвэл зүгээр л УИХ-д нэр дэвшин азаа сорьж байгаа мэт сэтгэгдэл төрлөө.

Харин Монгол ардын намаас нэр дэвшиж байгаа Ш.Раднаасэдийн Ухуулах байрны гаднаас нь харахад л их бүтээн байгуулалт ханхалсан интерьер, экстерьер нь аймагт байтугай хотод ийм ухуулгын байр байдаг болов уу,  гэмээр саруулхан,  гаднаасаа л инээмсэглэн угтах эрч хүчтэй залуустай,  2 давхар байр байгуулжээ.

 Өөрийн хийх ажлуудаа 8-н телевизээр хуваан гаргах бөгөөд мөрийн хөтөлбөрөөс нь харахад ихийг бүтээх боловсролтой нэгэн санагдлаа. Тэрээр мөрийн хөтөлбөртэй нь танилцахад аймагтаа хийх ажлаа тулгуур 5 зорилтод хуваан Говь-Алтай аймгийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийднэ хэмээжээ. 

Өнөөгийн нийгэмд ихээхэн нөлөөтэй эрх баригч болоод өрсөлдөгч нам гэх томоохон 2 намын нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны компанит ажил Говь-Алтай аймгийн хэмжээнд ихээхэн ялгаатай байгаа нь ард түмний нүдэнд ил харагдаж байна гэж иргэн хүний хувьд дүгнэлээ.

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг