Их хүний үйлдэл бүр, Их хөгжлийн эхлэл...

2016 Оны 6 Сарын 15

        6-р сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 2016 оны Сонгуулийн  11-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа Ш.Раднаасэдийн Сонгуулийн сурталчилгааны Ухуулах байрны нээлт ёслол төгөлдөр боллоо. 48-хан цагийн дотор ийм байр барина гэж Алтай нутгийн бидний санаанд ороогүй сүүлийн 25-н жилийн хугацаанд байгаагүй болохоор байж болшгүй мэт сэтгэдэг болж . Шинэ загвар,шинэ санаачлага, шинэ бүтээн байгуулалт, шинэ будаг нь ханхалсан энэ байрны гадна болон доторх тохижилт үйлчилгээ нь  Говь-Алтай аймагт төдийгүй Монгол улсын 21-н аймагт байхгүй  гайхагдмаар сайхан байсан юм.  Ийм ч болохоор уг байрны нээлтэн дээр 500 гаруй зочид төлөөлөгчид ирсэн бөгөөд тэдний дийлэнх хэсгийг Алтай нутгийн залуучууд эзэлж байсан нь мэргэшсэн хуульч, нэр цэвэр  Ш.Раднаасэдийг Алтай нутгийн залуус сонгож байгаагийн тод илрэл юм.

48-хан цагийн дотор тэр ийм сайхан байр барьж чадаж байгаа хүнд 4-н жилийн хугацаанд ямар их боломж бүтээн байгуулалт хийх нь тодорхой гэдгийг Говь-Алтай аймгийн МАН-ын  намын хорооны дарга В.Рэнцэндорж нээлтэн дээр дурдаж байсантай Алтайчууд болон энэ байрны нээлтэнд ирсэн бүх хүний нүднээс харахад 100% санал нийлж байлаа.

Найман  ухаалаг телевизээр Ш.Раднаасэдийн хийж бүтээсэн, хийж бүтээх ажлууд ард иргэдэд хүрч  ирсэн хүн бүрт мөрийн хөтөлбөрийг тараах болоод иргэдэд үйлчилгээ үзүүлж нэгэн жигд хувцаслан Ш.Раднаасэд гишүүнээ дэмжин ажиллаж байгаа 9 шилдэг залуугаас харахад үнэхээр сайхан санагдаж байлаа. Мөн энэ үеэр 250 гаруй шинэ залуус Монгол ардын намд элсэж үнэмлэхээ хүлээн авлаа. Сонгуулийн сурталчилгааны нээлт эхэлснээс хойш Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 700 гаруй иргэн Монгол Ардын Намд элсжээ. Үүнээс үзэхэд Говь-Алтайчууд ирэх 4-н жилийн хугацаанд Ардын намаа сонгох магадлал өндөр байгаа нь харагдаж байна.

 

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг