Раднаасэдийн аав Шатарбал Дэлгэр сум, тэр дундаа Баян-Өндөр багт ажиллаж, амьдарч байсан нутаг орондоо нэр хүндтэй сэхээтэн хүн байсан юм.

2016 Оны 6 Сарын 14

УИХ-ын 11 дүгээр тойрогт МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшигч, мэргэшсэн хуульч Шатарбалын Раднаасэдийг Дэлгэр сумын Баян-Өндөр багийнхан нутгийн унаган хүү хэмээн хөл хөөртэй, халуун дотно тосч авлаа. Учир нь Раднаасэдийн аав Шатарбал Дэлгэр сум, тэр дундаа Баян-Өндөр багт ажиллаж, амьдарч байсан нутаг орондоо нэр хүндтэй сэхээтэн хүн байсан юм.

Шатарбалын Раднаасэд энэ удаагийн Сонгууль улс, орны эдийн засаг хямарсан, цаашдын хувь заяа нь хүнд хэцүү болж байгаа тул сонгогч олны өмнө маш хариуцлагатай сонголт хийх цаг мөч тулаад байгааг онцолсон. 

Уулзалтын төгсгөлд Баян-Өндөр багийнхан нутгийнхаа олон сайхан сэхээтнүүдийн үргэлжлэл болж яваад талархаж, ахмад буурлаас эхлээд залуу, дунд үеийнхэн бүгд дуу нэгтэй нутгийн хүүгээ дэмжихээ илэрхийллээ.  

 

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг